Хүүхдүүд жагслаа

Тэд 04-р сарын 10-ны өдөр томчууд ах, эгч нартаа дуу хоолойгоо хүргэх гэж тайван жагсаал хийлээ. Тэдний зорилго зам тээврийн ослоос өөрсдийгөө болон үе тэнгийн найзуудаа хамгаалах үүднээс жолоо барьж яваа ах, эгч нартаа хурдаа хасах, болгоомжтой явах талаар уриалж байлаа.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад зам тээврийн осолд өртдөг байна. Энэ маршрутаар явахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр өөрсдийн замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг хэдий ч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байна.

Нийслэлд хүүхэд өртсөн осол 1-2 сард буурч  5-7 сар, 9-10 саруудад өссөн үзүүлэлт гарсан. Ослын бууралтыг сургуулийн  хүүхдийн амралт эхэлж хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь багасдагтай холбон үзэж болно. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (686)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.