Хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудал хэрэглэх нь та болон танай гэр бүлийг хамгаална.

Хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудал – Хамгаалах бүсний хэрэглээ сүүлийн жилүүдэд багассан нь осолд орсон хүмүүсийн хамгаалах бүс хэрэглэсэн эсэх судалгаа үзүүлэлтээс харагдаж байна. Хамгаалах бүсийг хэрэглэсэнээр жолооч, тээврийн хэрэгсэлээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн 2013 оны тайланд тус гажээ. Манай улсад хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүсний хэрэглээ хэвшээгүй, автомашинаар хүүхдээ тээвэрлэж буй хүн бүрт зориулалтын суудал, хамгаалах бүсний ач холбогдол, ослын үед эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулдаг талаар мэдээлэл өгч энэ талаарх мэдлэг, хандлага, дадлыг хэвшүүлэх нь чухал асуудлын нэг болж байна. Дэлхийн улс орнуудад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна. Уг мэдээллийг Дэлхийн эрүүлмэндийн 2013 оны тайлангаас хэсэгчлэн авав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (842)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.