Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох тохиолдол буурахгүй байна.

Ар араасаа үргэлжилсэн баярууд "Монгол цэргийн өдөр" буюу 3-р сарын 18-ны албан бус эрчүүдийн баяраар өндөрлөв. Эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдээ баярлуулсан эрчүүд чухам энэ л өдөр зад наргиж бие биедээ баяр хүргэдэг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрсөн билээ. Наргиж цэнгэх нь тухайн хүний асуудал ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хутга барьсан алуурчнаас өөрцгүй нийгэмд заналхийлэл төрүүлдэг.

Иймд ч Нийслэлийн замын цагдаагийн газар баяр ёслолын өдрүүд болон өмнөх өдрүүдэд нэгдсэн шалгалтыг 21:00 – 02:00 цагийн хооронд зохион байгуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч нарыг илрүүлэн болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж чадсан ч зам тээврийн ослын тоо буурахгүй байна.

2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Нийслэлийн замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 4992 дуудлага бүртгэгдэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг хүн гэмтсэн осол 237 гарч, 285 хүн гэмтэж, 4 хүн газар дээрээ нас барсан байна. Мөн хүүхэд өртсөн зам тээврийн осол 47 бүртгэгдэж үүнээс сургуулийн өмнөх насны 8 хүүхэд, сургуулийн насны 39 хүүхэд гэмтсэн байна. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 43 бүртгэгдсэн байна.

Жолооч нар сүүлийн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол ихсэж байна. 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 20-ны өдрийн байдлаар 1704 жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж холбогдох арга хэмжээг авсан боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан тохиолдол 64 бүртгэгдсэн байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (539)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.