“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨЖ, ХОХИРСОН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСОХ ӨДӨР”-ИЙГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН ЯВУУЛАХ ГЭЖ БАЙНА.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг  жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ.

      Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 3 дахь жилдээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр 17-ны өдрийн хооронд зохион явуулах гэж байна.  

        Монгол улс дах Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2%-иар буурсан.

     Үүнээс хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13%-иар, нийслэлд 14,5%-иар, орон нутагт 11,3%-иар буурсан үзүүлэлт гарсан.

      2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний 2%-ийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна.

Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна.

    Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Мөн явганаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн хүүхдийн 24,2% нь насанд хүрсэн, харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 53,1% нь харгалзах хүнгүй ганцаараа, 22,7% нь насанд хүрээгүй найз, ах, эгч нартайгаа хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна. 

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ

АЮУЛГҮЙ, АЙДАСГҮЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТАНЬТАЙ ХАМТ

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (666)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.