“БАЯНЗҮРХ”-ИЙН ТОВЧООГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

     Улаанбаатар хоттой хил залгаа оршдог  зарим сумын нутагт хүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Авто тээврийн шалган бүртгэх товчоодод  ариутгал, халдваргүйжүүлэлт хийж  эхэлсэн.  

    Өнгөрсөн бямба гарагт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Нийслэлийн Засаг даргын  Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан Баянзүрхийн шалган бүртгэх товчооны үйл ажиллагаатай танилцлаа.

     “Баянзүрх”-ийн товчоо нь суурьшлийн бүсэд байрладаг учраас нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм. Тиймээс тус товчоог нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг Зам тээврийн хөгжлийн сайдад өглөө. 

Тус товчоог татан буулгаж үйл ажиллагааг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Шалган бүртгэх товчоо буюу “Налайхын 4-р зөрлөг”, Налайх, Тэрэлжийн Автотээврийн шалган бүртгэх товчоодод тус тус төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (590)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.