НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН АЖЛЫН ЯВЦ”-ЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА СОНСЛОО.

     НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Тэргүүлэгчид “Хичээлийн шинэ жил” эхлэх гэж байгаатай холбогдуулан “Замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц”, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмж”-ийн талаар танилцуулга сонслоо. Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний  зохицуулалт,  засвар, арчлалт, нийтийн тээврийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

          Зуны амралт, зугаалгын цаг дуусч, хичээл эхлэх үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс хотын төв хэсгийн автозамын ачааллыг бууруулах түр зохицуулалт хийж, ирэх амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна. Хөрөнгө мөнгөний асуудлаас зогсонги  байсан зам засвар, арчлалтын ажил өчигдрөөс эхэлсэн бөгөөд төв зам дагуух засварыг хөдөлгөөний нягтралд саад болгохгүйн үүднээс шөнийн цагаар хийж, дуусгахаар ажиллаж байгаа болон цаашид ажлын хэсгээс бүтэн жилийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх  талаараа танилцуулав.

         Тэргүүлэгчид,  Сурагчдын автобусны стандарт, хүрэлцээ,  сургуулийн эргүүл, гарц, гэрлэн дохио зэрэг хүүхэд, сурагчдын  аюулгүй байдал, цаашид замын түгжрэлийн хэрхэн бууруулах, дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх, эсэх талаар асуулт асууж, хариуцсан албан тушаалтнуудаас  хариулт авлаа. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Аз жаргалтай хот хөтөлбөр”-ийн хүрээнд замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, давхар зам, гүүр барих асуудлыг шийднэ. Нэн түрүүнд   зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэ, сургууль орчны аюулгүй байдлыг онцгойлон анхаар. Сургуулийн эргүүл буюу “School police”-ийг үргэлжлүүлэн ажиллуул. Шаардлагатай бол нэмэгдүүл” гэсэн үүргийг ажлын хэсэгт өглөө  гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (604)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.