ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж, нөхөх мэргэшлийн шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 01-24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

1. Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Цагдаагийн байгууллагын тухай хууль /1993 он/-ийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр сахилгын шийтгэлээр халагдсан, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх

2. Иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйл болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2.6.13-т заасны дагуу ялгүйд тооцох болон ялгүй болох хугацаа, захиргааны шийтгэлгүйд тооцох хугацаа, мөн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн эсэхийг шалган судалгаанд хамруулах

3. Албанаас халагдсан, чөлөөлөгдсөн 40 хүртэл насны иргэдийг судалгаанд хамруулж, албанаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хугацаанд хийж байсан ажлыг сайтар судалж, баримтаар баталгаажуулах,

4. Цагдаа-жолоочийн орон тоонд 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон В,С ангилалтай, цагдаа-зохицуулагчийн орон тоонд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хүчин төгөлдөр бүхий шаардлага хангасан иргэдийг судлах;

5. Зөвхөн бичээчийн болон тусгай мэргэжил шаардах офицерын ажлын байр /албан тушаал/-ны орон тоонд эмэгтэй, 166 см дээш өндөртэй, 25 хүртэл насны иргэдийг судалгаанд хамруулна. Бичээчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд бичээч, архивчийн мэргэжлийн дамжаа төгссөн албан ёсны үнэмлэх /Архивын Ерөнхий газрын үнэмлэх/-тэй байхыг шаардана. Бичээчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн бичих чадварыг байгууллагадаа урьдчилан шалгаж тогтоон шүүлт хийсэн байх;

6. Хэв журмын цагдаагийн орон тоонд эрх зүйн болон эрх зүйн бус дээд боловсролтой, 170 см дээш өндөртэй, 30 хүртэл насны, цагдаа-зохицуулагчийн орон тоонд эрх зүйн болон авто инженерийн дээд боловсролтой, 170 см дээш өндөртэй, 30 хүртэл насны иргэдийг судалгаанд хамруулна.

Харин Хамгаалалтын 1, 2, 3 дугаар газар, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын харуулын цагдаагийн орон тоонд бүрэн дунд боловсролтой, 170 см дээш өндөртэй, цэргийн албыг 8 сараас доошгүй хугацаанд биеэр хаасан, 30 хүртэл насны иргэдийг судалгаанд хамруулна.

7. Мэргэшлийн шалгалтын төв комиссоос судлагдсан иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэнэ. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний флюр жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар заавал хийлгэж, “Эрүүл” гэсэн дүгнэлт гарсны дараа бүртгэлд авч, судалгааг эхлүүлнэ. Мөн биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу. Шинжилгээний хариуг судалгааны материалд хавсаргахгүйгээр нэгдсэн бүртгэл хийхэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт биеэр авч очихыг зөвлөх;         

8. Шалгалттай холбогдсон мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах  ажлыг зохион байгуулах;             

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана.  

Үүнд:

 

  • Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  • Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •  8 үеийн түүх;
  • Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;

Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.

 

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

 

Шалгалт Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу явагдана. Журмыг цагдаагийн байгууллагын www.ub.police.gov.mn цахим хаяг болон Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягууд дээр тус тус байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

 

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 70114906, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269242, 269244 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ,

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН

ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ХЭЛТЭС

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (542)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.