ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

БАТ-ЭРДЭНИЙН БАТЗОРИГ
/1977-2016 он/

Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн Техник, замын хяналтын тасгийн дарга, цагдаагийн ахмад Бат-Эрдэнийн Батзориг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз хохирол учирлаа. 
Б.Батзориг нь 1977 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод Бат-Эрдэнийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 1985-1995 онд Дархан хотын 9-р дунд сургууль, 1997-2000 онд “Ирээдүй” дээд сургууль, 2005-2010 онд ОХУ-ын ДХЯ-ны Орел хот дахь Хууль зүйн дээд сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжилээр төгсөж, магистрын зэрэг хамгаалж, 2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн доктрантурт суралцаж байв.
Б.Батзориг нь 2002-2005 онд Эрүүгийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст оператор 2010-2011 онд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдалгын хэлтэст техникийн байцаагч, 2011 оны 06 сараас 11-р сар хүртэл Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасагт Замын зохион байгуулалт хариуцсан байцаагч, 2011 -2012 онд Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасагт байцаагч, 2012-2014 онд Замын цагдаагийн газрын Шинжилгээ үнэлгээ зохицуулалтын газрын Техник, замын хяналтын хэлтэст мэргэжилтэн, 2014 онд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт техникийн мэргэжилтэн, 2014-2015 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, 2015 оны 06 сараас Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтэст Техник, замын хяналтын тасгийн даргаар ажиллаж байлаа.
Тэрээр Хууль сахиулах их сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжилтэн бэлтгэх анхны анги даасан багшаар ажиллаж олон шилдэг алба хаагчийг бэлтгэн төрүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах үйл хэрэгт өөрийн мэдлэг, туршлага, ур чадвар, хүч чадлаа дайчлан ажиллахын зэрэгцээ албадын үйл ажиллагааг мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж, хамт олон, албан хаагчидтай чин сэтгэлээсээ элэгсэг дотно харьцаж, үлгэрлэн манлайлж чаддаг шилдэг удирдах ажилтан байлаа.
Б.Батзориг нь улсад 13 ажиллахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт эзэмшсэн мэдлэг боловсрол, авьяас чадвараа харамгүй дайчлан ажиллаж, 2004 онд ЦЕГ-ын “Баярын бичиг”, 2010 онд ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч” тэмцээнээс хүрэл медаль, 2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын “өргөмжлөл”, 2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит мөнгөн шагнал, 2013 онд Батлан хамгаалах яамны “Эх орны төлөө” 2-р зэргийн медаль, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн албаны төлөө” 3-р зэргийн медаль, 2013 оны Замын цагдаагийн газрын “Ажил мэргэжлийн тэргүүний алба хаагч” өргөмжлөл, 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”, “Хүндэт жуух бичиг”-үүдээр шагнагджээ.
Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, нугаршгүй ноён нуруу, нөхөрлөл итгэлцлийг эрхэмлэгч сэтгэл, эрдэмт даруу, хүнлэг сайхан зан чанар нь байгууллага, хамт олон, журмын нөхөд бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (848)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.