"ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ" АЯН ЯВАГДАЖ БАЙНА.

    Монгол улсад 2016 оны эхний хагас жилд  бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцлөөс харахад Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн  хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь  нь хамгаалах бүс хэрэглэсэн,  63.0 хувь нь  хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй, энэ зөрчилд хяналт суларсантай холбоотой учир хамгаалах бүсний хяналтыг чангатгах хэрэгтэй байна. Хамгаалах бүсний хэрэглээ нь сүүлийн жилд багассан нь  осолд орсон хүмүүсийн хамгаалах бүс хэрэглэсэн үзүүлэлтээс харагдаж байна. Хамгаалах бүсийг хэрэглэсэнээр  жолооч болон тээврийн хэрэгсэлээр зорчигчид  осолд өртөх тохиолдолд   автомашины урд сууж явсан зорчигчийг  40-50 хувиар, ард суусан  зорчигчийг   25-75 хувиар  осол гэмтэл, эрсдлээс  бүрэн хамгаалдаг.

    Орон нутгийн замд 17 хүүхэд ослын улмаас амь насаа алдсан нь хамгаалах бүс, хамгаалалтын суудал манай улсад хэрэглэж хэвшээгүйтэй холбоотой,  хүүхдийн зориулалтын суудал хэрэглэж хэвшсэнээр  нярай хүүхдийг  зам тээврийн осол  гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар бууруулах магадлалтай байдаг.  

      Иймээс Замын цагдаагийн газраас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд улсын хэмжээнд "ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ" нэгдсэн арга хэмжээг "ХАМГААЛАХ БҮС ХАМГААЛАГДСАН АМЬДРАЛ" уриан дор зохион байгуулж байна. 

     Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хариуцлага тооцон ажиллахаар төлөвлөөд байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (789)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.