МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА "СҮХБААТАР ОДОН"- гоор ШАГНАГДЛАА.

    Монголын цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хурал, концерт Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр боллоо. 
   Энэхүү үйл ажиллагаанд төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд, гадаад дотоодын зочин төлөөлөгчид, алба хаагчдын төлөөлөл, үе үеийн ахмадууд, цагдаагийн байгууллагаас төрөн гарсан генералууд оролцсон юм. 
1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр анх тулгын чулуугаа тулсан Монголын орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа хойш улс орны нийгэм, төрийн байгууламжийн хөгжлийн бүхий л үе шатуудад хөгжин, бэхжиж эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож буй түүхт ойн босгон дээрээ Монгол улсын ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР "СҮХБААТАР ОДОН"-гоор шагнагдсан юм. Энэхүү шагналыг ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингист Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан ёслол хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (717)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.