Замын цагдаагийн газар, Мэдээллийн лавлах ноён зууч 19-50-тай хамтран ажиллаа.

      Улсын хэмжээнд 2016 оны 06-р сарын 20-ны өдрийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 12804 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэрэг, гэмтлээс урьдчилан сэргийлж ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 248, явган зорчигч 166 холбогдсон  ба  ослын улмаас 51 хүний амь нас хохирсон байна. 

     Иймд Замын цагдаагийн газар, Мэдээллийн лавлах Ноён зууч 19-50-тай хамтран согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэдэд анхааруулж санамж, сэрэмжлүүлгийг  архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудын гадна талбайд байршуулан ажиллаа. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (691)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.