ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ "ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БИДНИЙ ЭРХЭМ ҮҮРЭГ" СЭДЭВТ ХАНАНЫ ЗУРГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС “ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БИДНИЙ ЭРХЭМ ҮҮРЭГ” ХАНАНЫ ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН ЯВАГДАЖ, ДҮНГЭЭ ГАРГАЛАА.

        Дорнод аймгийн Цагдаагийн алба хаагчид Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан замын хөдөлгөөний аюулгүй орчин, тэдгээрт үлгэр дууриалал болохуйц, танин мэдэхүйн, урьдчилан сэргийлэх, уран сэтгэмж бүхий санааг багтаасан бүтээлүүдийг олон нийтэд хүргэх зорилгоор “Хүүхдийн аюулгүй байдал ба бидний эрхэм үүрэг” сэдэвт хананы зургийн уралдааныг замын цагдаагийн тасгийн алба хаагчдын дунд зохион явуулж, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шалгарууллаа.

      Замын хөдөлгөөний хууль, дүрмийг сурталчилсан, иргэд, хүүхдүүдийн зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй орчинг хүүхдийн сэтгэхүй, онцлогт тохируулан уран сэтгэмжээр дүрслэн тэдэнд анхааруулга, санамж, сурталчилгаа болохоор чөлөөт сэдвээр зохиомжилсон зургийг блокон хананд зурсан бөгөөд 1 дүгээр байранд цагдаагийн ахлагч Б.Одгэрэл ахлагчтай баг, 2 дугаар байранд цагдаагийн ахмад Т.Лхагвасүрэн ахлагтай баг, 3 дугаар байранд цагдаагийн дэслэгч Н.Мөнхболд ахлагчтай баг тамирчид шалгарч өргөмжлөл, цалингийн хувиар шагнагдсан байна.-via ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.