ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

        Замын цагдаагийн газраас алба хаагч нарын ур чадвар, сэтгэлгээ, ажилд хандах хандлагыг дээшлүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /Код-408/-ыг хэрэгжүүлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилгоор Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагч нарт 2016 оны 06-р сарын 16-ны өдөр мэргэшүүлэх сургалтыг Замын цагдаагийн газрын хурлын танхимд  зохион байгууллаа.

       Сургалтын үеэр Замын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж, Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээ, мэдээллийг хүргэж, сайн ажилласан алба хаагчдад шагнал гардуулж, алба хаагч нарын санал хүсэлтийг сонслоо.

     Алба хаагчдад "Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн тухай ойлголт", "Зам тээврийн осол, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа", "Хамгаалалт зохион байгуулах, төлөвлөх арга тактик", "Замын хөдөлгөөнийг зохицуулах арга ажиллагаа", "Хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах нь" зэрэг нийт 14 сэдвээр мэргэшүүлэх сургалтыг хийсэн нь үр дүнтэй ажил боллоо.   

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (666)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.