Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн хамт олон цусаа бэлэглэх аяныг өрнүүлж байна.

       Цагдаагийн байгууллагийн 95, Улаанбаатар хотын цагдаагийн 90, Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрдэнэт хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалахад туслах зорилгоор цагдаагийн хошууч Г.Бямбадорж даргатай Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн хамт олон цусаа хандивлах аяныг цагдаагийн байгууллагын хамт олонд уриалга болгон цусаа хандивлаж байна. Энэхүү үйл ажиллагаандаа цусаа хандивлахыг цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацрал даргатай Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн хамт олон, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар даргатай Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн хамт олон, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат даргатай Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн олныг уриалж байна.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.