ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЛАА.

       Цагдаагийн байгууллагын 95, Замын цагдаагийн албаны 80 жил, Ахмадын хорооны 50 жилийн ойн хүрээнд “ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-БИДНИЙ ОРОЛЦОО, ОСОЛГҮЙ ЖОЛООЧ- ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” сэдэвт аяны хүрээнд Замын цагдаагийн газарт ажиллаж байсан ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлээ.         

       Тус арга хэмжээний үеэр ахмад ажилтнууд Төвийн болон Говийн бүсийн Замын цагдаагийн тасаг, албадын алба хаагч нарын дунд зохион явуулсан "УРАН ЗОХИЦУУЛАГЧ-2016" ажил, мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд оролцож, тэмцээний төрөл болох Биет зохицуулалт, Уран жолоодлогын төрлийг үзэж сонирхон, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд яриа таниулга хийж, хууль сурталчилан, иргэдийн санал хүсэлтийг авч ажиллаа. 

              Мөн ахмад ажилтнуудаа Төв аймгийн Манзуширийн хийдээр аялуулж,  "Уран зохицуулагч-2016" тэмцээний Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцон хүндэтгэл үзүүллээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (550)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.