"УРАН ЗОХИЦУУЛАГЧ-2016" АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.

        Цагдаагийн байгууллагын 95, Замын цагдаагийн албаны 80 жил, Ахмадын хорооны 50 жилийн ойг угтан “ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-БИДНИЙ ОРОЛЦОО, ОСОЛГҮЙ ЖОЛООЧ- ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” сэдэвт аяны хүрээнд Төв болон Говийн бүсийн Замын цагдаагийн тасаг, албадын алба хаагчдын дунд “Уран зохицуулагч-2016” ажил, мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 06-р сарын 08-ны өдөр төв аймгийн Зуунмод сумын нутагт амжилттай зохион байгуулан явууллаа. Тус тэмцээн нь Замын хөдөлгөөний дүрэм, Хууль эрх зүйн мэдлэг, Гадаад хэлний мэдлэг, Зам тээврийн ослын дүгнэлт, Биет зохицуулалт, Уран жолоодлого гэсэн 6 төрлөөр явагдсан бөгөөд тэмцээний:

             Уран зохицуулагчаар, Дундговь аймгийн Замын цагдаагийн тасгийн дэд ахлагч О.Жамъянгарав

              Мотоциклийн төрөлд, Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлагч Ш.Билэгбадмарал

            Автомашины төрөлд, Өвөрхангай аймгийн Замын цагдаагийн тасгийн хошууч Б.Энхболд нар тус тус тэргүүн байр эзэлж, нийлбэр дүнгээрээ:

           Тэргүүн байрт, Дэд хурандаа С.Бямбасүрэн даргатай Өвөрхангай аймгийн Замын цагдаагийн тасаг

               Дэд байрт, Дэд хурандаа Ц.Мягмаржав даргатай Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасаг  

           Гутгаар байрт, Дэд хурандаа Б.Цэндзэсэм даргатай Дундговь аймгийн Замын цагдаагийн тасаг шалгарлаа.

         Уг арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газарт ажиллаж байсан ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн тус тэмцээний үйл ажиллагаанд оролцуулан, үзүүлж сонирхуулсан.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (717)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.