АВТОМАШИНГҮЙ ӨДӨР

         Нийслэлийн засаг даргын А/423 тоот захирамжийн дагуу "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт, "Автомашингүй өдөр" арга хэмжээг Улаанбаатар хотын хэмжээнд “Зөвхөн өнөөдөр биш, өдөр бүр...” уриан дор Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгуулж байна. Хязгаарлагдсан замд спортын талбай байгуулж, олон нийтийг хамарсан спортын тэмцээн уралдаан, урлаг соёлын олон тоглолт хөтөлбөрүүд зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрийн дагуу “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд шагналт байр эзэлсэн СХД-ийн 110-р цэцэрлэгийн авъяаслаг хүүхдүүд жүжигчилсэн тоглолт үзүүлж, Монгол улсын филармонийн Морин хуурын дөрвөл хүрэлцэн ирсэн зочдод “Цэцэгт нуурын хөвөөнд” уран бүтээлээр мэндчилгээ дэвшүүлэн, Монголын Хүүхдийн ордоны Драмын ангийн сурагч Б.Марал “Зам дээрх харуусал” шүлгээ толилууллаа.

 

   

 Мөн хамтран ажилласан Модерн номадс сүлжээ рестораны хамт олноос “Автомашингүй өдөр”-т зориулан бялуу хийж, Монголын циркийн хамт олон циркийн үзүүлбэрээр сюрприз барьж, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамт олон flash mob бүжиглэж, Хүүхдийн зориулалтын суудлын ач холбогдолын талаар Доктор авто сүлжээ дэлгүүрээс сургалт зохион байгуулж, хөгжөөнт тэмцээнийг үзэгчдийн дунд зохион байгуулан, Монголын бүжгийн холбооны “Мoon dance” хамтлаг уран бүтээлээ толилуулж нэгэн өдрийг автомашингүй хамтран өнгөрүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (787)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.