“БАХАРХАЛЫН ӨДӨР” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90, Замын цагдаагийн албаны 80 жил, Ахмадын хорооны 50-н жилийн ойг угтаж 2016 оны 05 сарын 20-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа цогцолборт” цагдаагийн албанд үе удам дамжин ажиллаж байгаа алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх “Бахархалын өдөр” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. 
Өдөрлөгийг нээж Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн ажил хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан цагдаагийн байгууллагад үе дамжин ажиллаж байгаа алба хаагч, гэр бүлийхэнд хандан баярын мэнд хүргэн үг хэлж, “Хүндэт өргөмжлөл гардуулсан бөгөөд Замын цагдаагийн газрын “Гэрэл” хамтлаг, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Болдбаатар, Guys666 хамтлагийн дуучин Мигаа, Замын хөдөлгөөн зохицуулах 2-р тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Амарбаясгалан нар ая дуугаа өргөж, Улсын хэмжээнд “Замын хөдөлгөөний цагаан толгой” цэцэрлэгийн насны хүүхдийн дунд зохион байгуулагддаг тэмцээнд тэргүүн байр эзэлсэн, Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлгийн баг тамирчид тоглолтоо үзүүлж, сонирхууллаа. 
Мөн дээрх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэгж бүрээс 90 алба хаагч оролцон Ёслолын жагсаалаар үе удам дамжин ажиллаж байгаа алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (694)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.