“BAJA MONGOLIA 150” тэмцээн

Цагдаагийн байгууллагын 95 жил Замын цагдаагийн алба үүсч байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Монголын авто мастеруудын холбоотой хамтран жил болгон зохион байгууладаг “BAJA MONGOLIA 150” тэмцээнийг Төв аймгийн нутаг дэвсгэр Элстэйн аманд 2016 оны 5 дугаар сарын 21-22-нд 2 өдрийн турш амжилттай хамтран зохин байгууллаа. Тус тэмцээнд нийт 88 багийн 140 тамирчин автомашны 7 төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорьлоо. Тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат оролцож тэмцээнд оролцож байгаа бүх тамирчидад амжилт хүсэж Монголын авто спортын үүсэл хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулсан Д.Дамдинхорлоо, С.Эрдэнчулуун, Л.Мягмархүү нарыг Замын цагдаагийн газрын даргын тушаалаар “Осолгүй манлай жолооч” цол тэмдэгээр шагнагдсаныг гардуулж өглөө.
УАЗ-469 автомашины төрөлд 35 багийн 70 тамирчин өрсөлдсөнөөс Замын цагдаагийн газрын тамирчин цагдаагийн ахлах ахлагч Э.Буяннэмэх нь шагналт 5-р байрт, цагдаагийн ахлах дэслэгч Г.Гансүх нь 15-р байранд орсон амжилтыг үзүүллээ. 
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах их үйлсэд хамтарч байгаа Монголын авто мастеруудын холбооны тамирчидад Замын цагдаагийн газрын хамт олны зүгээс талархал илэрхийлье. 
Та бүхний алтан шар зам өлзийтөй байх болтугай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (848)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.